УЛСЫН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН ТОВ ГАРЛАА

Өчигдөр буюу 6-р сарын 10-нд УОК-оос коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах журмыг олон нийтэд танилцууллаа.

Энэ удаа улс, аймаг, сумдуудын баяр наадмыг зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Сумын наадам өөр өдөр болохгүй, аймгийн наадам өөр өдөр болохгүй ба улсын баяр наадамтай давхцаж болох юм.

Үндэсний бөхийн барилдаан, морь, сум харваа нь улсынх нь улсдаа, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа болох тул тус тусынхаа бэлтгэл сургуулилтаа базааж наадамлах нөхцөл байдал бий болоод байна. Суманд барилдаад, аймагт барилдаад, тэр оройноо нисэж ирээд улсад барилдана гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, аймаг аймгийн наадам хэсээд түрүүг нь хамаад явдаг нөхцөл байдал үгүй болох нь дээ.

Ер нь бол ийм байдлаар наадмыг явуулах нь зөв санагдана. Шат шатандаа барилдаж, уралдан, харвадаг байвал замбараатай бөгөөд шударга наадам болж мэдэх.

Харин тухайн бөх, уяач, харваач нар л улсдаа юу, аймагтаа юу, сумандаа юу гэдгээ л сонгох хэрэгтэй болж дээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнд хийхгүй ба хотоос гадагшаа Цончинболдогийн зүгт хийх сурагтай. Баяр наадмыг “Нero”-гийн Баатар найруулахаар болсон ба “XIII зуун” нэртэй наадам болох нь ээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

МАХНЫ ҮНИЙН ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ТОГТООВ

“Үхрийн нуруу, сээр, хаа, гуяны цул мах 20.000 төгрөг” гэсэн махны үнийн зураг сошиал орчинд тархаад байсан билээ. Харин тэрхүү зураг нь бодит биш бөгөөд фотошопоор засварласан хуурамч мэдээлэл болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамнаас мэдэгдлээ.

Махны үнийг хуурамчаар засаж бичсэн дээрх худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийг төөрөгдүүлэн, ихээр бухимдуулж, үнэ хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

БАГА АНГИЙН 35 СУРАХ БИЧИГТ ЗАСВАР ХИЙНЭ

ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичигт нэмэлт засвар хийгдэж байна. Энэхүү засваглагдсан сурах бичгүүд нь сургуулиудын номын сангийн элэгдэл хоргодлыг нөхөх зориулалттай юм.

ЕБС-ийн сурагчдад 150 гаруй төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Бага ангид хүүхэд нь суралцдаг эцэг эхчүүдийн хувьд сурах бичгийн агуулгад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ үүднээсээ ирэх хичээлийн жилд ЕБС-ийн бага ангийн 35 сурах бичигт нэмэлт засвар хийхээр болжээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Дэнсмаа хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар бага ангийн 1-5-р ангийн сурагчид 35 орчим нэрийн сурах бичгийг хэрэглэдэг. 2019 онд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдсэнтэй холбоотойгоор бид хичээлийн жилийн нөхөн хангалтын хэрэгцээнд бага ангийн сурах бичгийн засварыг хийж эхлээд байна. Сурах бичгийн 70-80 орчим хувьд нь засвар хийнэ. Гэхдээ энэ бол бүтэн агуулгаараа өөрчлөгдөж байгаа хэрэг биш, сургалтын хөтөлбөрийнхөө агуулга болон судлаач, багш нарын санал, судалгаан дээр үндэслэн сурах бичгийн агуулга, арга зүй, дасгал, даалгаврыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ” гэв.

Бага ангийн сурах бичгийн хувьд зарим хичээлийн агуулгыг илүү ойлгомжтой байлгах үүднээс тайлбар, жишээ, бодлого зэргийг нэмэлтээр оруулж өгөх шаардлага гардаг юм байна. Нөгөө талаар бага ангийн сурах бичгийн элэгдэл, хоргодол их байдгийг хэлж байна. Сурах бичгийн агуулгыг сайтар боловсруулж, жишээ бодлогыг нь ойлгомжтой болгосноор олон дахин хэвлэлийн зардал гаргахгүй гэдгийг салбарын Яамны бодлого тодорхойлогчид анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ТАЙЛАНД УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗОГССОНООР ЗААНУУД НЬ ӨЛСГӨЛӨНД ӨРТЛӨӨ

Тайланд улсын эдийн засгийн дийлэнх нь аялал жуулчлал дээр тогтдог. Коронавирусийн улмаас гадны жуулчдын өмнө Тайланд улс хилээ хааж, хөл хорио тогтоосноос болж аялал жуулчлалын салбар нь нэлээд хүнд байдалд ороод байна. Иймээс бараг жуулчингүй, аялал жуулчлал зогссон энэ цаг үед Тайланд улсын заанууд нь идэх хоолгүй бараг л өлсгөлөндөө тулаад байна. Заан бол өдөртөө 200 кг орчим хоол хүнс иддэг. Заануудын асран хамгаалагчид бараг 4000 орчим заануудыг тэжээх, хоол хүнсээр хангахын төлөө зүтгэж байгаагаа хэлжээ. Заан хамгаалах сангийн тэргүүн “Хэрвээ эдгээр заануудыг аюулгүй байлгах дэмжлэг байхгүй бол хээлтэй заанууд нь турж үхэх эрсдэл өндөр байна. Тиймээс тэднийг аврахын тулд гадаа гаргаж гудамжинд тавьж болох юм. Нөгөө талаар зарим заануудыг амьтны хүрээлэнгүүдэд зарж борлуулахаас аргагүйд хүрнэ” гэж нөхцөл байдлынхаа талаар тайлбарлан ярьжээ.

Тэгэхээр заануудыг хооллох нь хамгийн чухал ч гэсэн тэдгээрийг хооллохын тулд тавих ой мод Тайланд улсад хангалттай биш байгааг албаныхны зүгээс хэлж байна.

Заануудын хувьд хоол идээд гэдэс нь цадаад баярлахаараа сүүлээ хөдөлгөж, чихээ сэгсэрдэг гэнэ. Цар тахлын улмаас заанууд маш өлсгөлөн байгаа учраас сүүлийн өдрүүдэд ийм баярласан үйлдлүүдийг огт гаргасангүй гэж асран хамгаалагчид нь хэлж байна.

Тайланд улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт тохиолдлын тоо 1651-д хүрсэн. Үүнээс 10 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

БНАСАУ “АВАРГА ТОМ” ПУУЖИН ХӨӨРГӨГЧ ТУРШЖЭЭ

Умард Солонгос (БНАСАУ) өчигдөр улсынхаа зүүн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай хоёр пуужинг харваж туршсан байна. Энэ хоёр пуужин нь 50 км-ын өндөрт, 410 км замыг туулж Японы тэнгист унажээ. Умард Солонгосын орон нутгийн цагаар Даваа гаригт супер том пуужин хөөргөгчүүдийг туршсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын (БНСУ) тал үүнийг зэмлэн буруутгаж “Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархаад байгаа энэ хүнд цаг мөчид пуужингийн туршилт хийх нь маш зохисгүй үйлдэл байна. Цаашдаа энэ үйлдлээ зогсоогооч!” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

БНАСАУ-ын тал “коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж байгаа боловч үүнд нь экспертүүд эргэлзэж байгаа тухай гадны эх сурвалжууд онцолжээ.

Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын энэ сард хийсэн найм, ес дэх туршилт болж байгаа ба ганцхан сарын дотор хамгийн олон пуужин туршсан тохиолдол болж байна гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд бичжээ. Мөн энэ пуужингууд урьд өмнө харж байгаагүй шинэ пуужингууд байсан талаар ч албаныхан мэдээлсэн байна.

Энэ оны эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Цөмийн болоод холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоож байна” гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Дэлхий ойрын ирээдүйд шинэ стратегийн зэвсгийн гэрч болно” гэсэн заналхийллийг дэлхий нийтэд хандан хэлжээ.

Тус улс хамгийн сүүлд 2019 оны 11-р сард “супер хүчтэй” баллистик пуужингийн туршилт хийсэн гэдгээ мэдэгдсэн ба өнгөрсөн 5-р сараас хойш ойрын тусгалтай баллистик болон бусад пуужингийн хэд хэдэн туршилтыг хийжээ. Мөн өнгөрсөн оны 12-р сарын эхээр “супер хүчтэй” калибрын пуужингийн туршилт хийж, түүнийгээ амжилттай болсон гэж тухайн үед зарлаж байв.

Харин АНУ-ын хувьд БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижирсан нөхцөлд л тус улсыг хориг арга хэмжээнээс гаргана гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

“КОВИД-19” ЦАР ТАХАЛ ХЯТАДААС АЛДАГДСАН БИОЛОГИЙН ЗЭВСЭГ МӨН БОЛ ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ЗЭВСЭГТЭЙ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ

Бактерлогийн болон биологийн зэвсгийн үйлдвэрлэл өнгөрсөн 20-р зуунд маш эрчимтэй явагдсан. Япончууд гэхэд л дэлхийн 2-р дайны үед бүхэл бүтэн шинжилгээний анги ажиллуулж байсан ч гарах үр дагавраас нь эмээгээд хэрэглэж чадаагүй гэдэг.
Хүйтэн дайны үед ЗХУ болон АНУ түүний холбоотнууд мөн Хятад улс бие даан энэ чиглэлээр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд одоо ч ОХУ болон АНУ, Хятадад биологийн төрөл бүрийн туршилт хийх томоохон институтууд маш нууц туршилтуудыг хийсээр байгаа билээ. Цар тахал дарагдах нь бүү хэл мутацид орж хувиран дэлхийгээр нэг тархсан нь энэ чинь байгалиас гаралтай биш харин ухаалгаар боловсруулсан технологи юм биш үү гэсэн хар сэжгийг олон улс оронд төрүүлээд байгаа билээ. Гэвч хэрвээ цар тахал нь байгалиас үүссэн өвчин биш зориудаар гаргасан зэвсэг юм бол түүнийг анх бүтээсэн мөн гадагшаа алдсан улс орон бүхэл бүтэн хүн төрөлхтөний өмнө ял хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болчихоод байна.
Саяхан нэг хэсэг АНУ, Хятад хоёр энэ талаар “Чамаас болсон. Чамаас л болсон“ хэмээн бие биен рүүгээ нэг хэсэг бухаж байгаад нам жим болох шиг боллоо. Хэрвээ олон эрдэмтэдийн хардаж байгаагаар Уханийн ханиад нь тус хотод байрладаг аварга том химийн нууц үйлдврүүдээс алдагдсан бол өнөөдөр БНХАУ–ын хувьд дэлхийг гартаа оруулах айхтар хүчирхэг биологийн зэвсгийг гартаа оруулчихаад байна гэсэн үг юм.
Одоогоор Хятадад хяналтыг гартаа авч бага багаар хөл хорио тавигдан амьдрал сэргэж байгаа билээ. Хамгийн олон хүн амтай, битүү шигүү суурьшдаг энэ улс халдварын тархалтыг маш хурдан зогсоож хяналт тавьж чадсан нь гайхал төрүүлж байна. Үнэхээр БНХАУ хими биолигийн зэвсгийн туршилтанд алдаа гаргасан хэдий ч “Ковид-19” хэмээх ийм зэвсэгтэй болж чадсан нь үнэн бол одоо түүнийгээ эрс сайжруулаад л дэлхий нийтийг бүрэн эзлэх хүч чадалтай болно гэсэн үг юм.
Корона вирусын халдварын хурдыг улам нэмж, вирусын эд юмс дээр амьдрах хугацааг сунгаад саван болон усанд арилж устахгүй чанартай, мөн хэт хүйтэн, хэт халууныг тэсвэрлэх чадалтай болгоод зогсохгүй уг халдвараар өвчилсөн ямар ч насны хүмүүс 2-3 хоногийн дотор үхүүлдэг болгочих юм бол дэлхий нийтээрээ л Хятадын хөлд дагжин чичирнэ гэсэн үг. Тэгж сайжруулсан биологийн зэвсэгийг эсэргүүцэх вакцин үйлдвэрлэх гэсээр байтал дэлхийн улс орнууд тахлаар хиараад дуусах биз.
Хэрвээ үнэхээр Хятад улс химийн аргаар энэ вирусыг бүтээсэн бол дэлхийд ноёрхох хаан зэвсгийг гартаа атгаж байна гэсэн үг юм. Гэхдээ АНУ, Израйль, ОХУ, Япон зэрэг зэр зэвсгийн өндөр хөгжилтэй улс орнууд ч Хятадаас нэг их хоцролгүй “Ковид-19”-ийг цаашдаа лабораторийн нөхцөлд үржүүлэх, хувьсгах ажлыг хийж чадах учраас дэлхийн их гүрнүүд нэгэн зэрэг шахуу үй олноор нь өвчнөөр хиаруулах зэвсэгтэй болсноо зарлаж мэднэ.
Яваандаа дэлхийн хүн амыг зорилготойгоор цөөрүүлэх, шинэ газар нутаг бий болгох зэрэг хүмүүн бусын үйлсэд ч тэрхүү зэвсгээ хэрэглээд эхэлж мэдэх юм даа.

КОРОНАВИРУСЭЭС БОЛООД БҮС НУТГИЙН МӨРГӨЛДӨӨНҮҮД УНТАРЧ ДЭЛХИЙД ЭНХ ТАЙВАН ТОГТОЖ БАЙНА

Ковид-19 нь НҮБ-ээс илүү дэлхийн энх амгаланг сахиулах үйлсэд хувь нэмрээ орууллаа гэхэд хилсдэхгүй. Учир нь энэхүү цар тахал гарахаас өмнө хариугүй хоорондоо дайтан тулахад бэлэн байсан Сирийн хойд хэсэгт л гэхэд талууд мөргөлдөөнөө зогсоож, Турк улс л гэхэд байлдааны ажиллагаагаа бүрэн царцаасныг саяхан мэдэгдсэн билээ.

Тэгвэл Франц улс цэргээ Иракаас татаж өөрийн улсдаа авчирсан байна. АНУ гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа цэрэг дайны бүх төрлийн үйл ажилагаагаа мөн царцааж зогсоосон билээ. Тэр бүү хэл лалын алан хядагч, “Исламын улс” бүлэглэл хүртэл дайчдаа Европ руу орохыг хориглосноос гадна шийт суннитуудын олон алан хядагчид дайны үйл ажилагаа явуулахаас цааргалах болсон байна.

Ийнхүү олон улсын их гүрний удирдагчид хоорондоо уулзаж ярилцаад зогсоож чаддаггүй дайн мөргөлдөөнийг “ковид-19” хэмээх үл үзэгдэх вирус ганц хүнд халдварлаад л нам жим зогсоож чадлаа. Өнөөдөр дэлхийд коронавирус илэрсэн бүхий л улс орнуудад цэрэг дайны гэх үйл ажиллагаа бүрэн зогсожээ. Ингэхлээр корона вирусыг хүн төрлөхтнийг номхоруулахын тулд бурхнаас илгээсэн захиалгат өвчин гэж үзэхээс ондоо аргагүй ч юм шиг. Антарктид тивийн дээр үүссэн озоны цоорхой ч гэсэн буцаад нөхөгдөж эхэлсэн гэдэг сайхан мэдээ ч бас дуулдаж байгаа юм даа.

КОРОНАВИРУСЭЭС ҮҮДЭЛТЭЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТҮГШҮҮРТЭЙ МЭДЭЭЛЭЛҮҮД

Яг энэ цаг үед Ковид-19 цар тахалын талаар хамгийн их түгшүүр төрүүлсэн мэдээлэлүүд ар араасаа цацагдаж байна. Юуны өмнө Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронагийн халдвар авсан бөгөөд Английн лордуудын танхим болон хатан хаан Элизабетад хүртэл халдварлах нөхцөл бий боллоо гэсэн үг юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд АНУ-ын Сенатын 6 гишүүн коронагийн халдвар авсан нь мөн л Америкийн төрийн департамент болон ерөнхийлөгч Дональд Трампд ч халдахгүй гэх болзолгүй болжээ. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Пешков алдарт дуучин Лев Лешенкогийн хүлээн авалтанд оролцсоны дараахан короанавирусын халдвар авсан нь тодорхой болжээ.

Л.Лешенкогийн зохиосон хүлээн авалтанд 3000 орчим урлаг спорт, улс төрийн томчууд оролцож бүгд түүнтэй гар барьж хундага тулгасан гэж байгаа. Лев Лешенко нь 3-р сарын эхээр АНУ-д 14 хоног аялан тоглолт хийгээд ирэхдээ “Та нар хэтэрхий их сүржин байна. Америкад юу ч болоогүй юм шиг л бүгд маш их тайван байна“ хэмээн онгоцноос бууж ирэнгүүтээ л “Россия” телевизэд ярилцлага өгч байсан аж. Тэгвэл алдарт од маань өнөөдөр бараг 10 мянган хүнд халдвар тараагаад зогсохгүй Кремлийн ордонд хүртэл халдварыг нэвтрүүлсэн буруутан болж магадгүй болоод байгаа ажээ.

Ийнхүү Их Британийн эрхэмсэг хатан хаан Элизавета, ОХУ-ын хүчирхэг ерөнхийлэгч В.Путин, АНУ-ын хүчтэй удирдагч Д.Трамп нар хүртэл коронавирусын ногоон халдварын бүсэд нэгэнт орсон байна. Хэрвээ тэд тусгаарлагдан эмчлүүлж эхэлбэл олон чухал шийдвэрүүд хойшилж оронд нь шийдвэр гаргах хүмүүсийн оноо алдаанаас ихээхэн зүйл хамаарч болзошгүй.

Мөн өөр нэг түгшүүртэй мэдээ нь Хятадаас бараг илүү олон хүн амтай Энэтхэг улсад нэгэн шашны номлогч Итали ,Францад аялаад ирсэнийхээ дараа 40 гаруй мянган хүнд халдвар тараасан байж болзошгүй тохиолдол илрээд байгаа ажээ. Уг шашны номлогч 10 мянгаас дээш хүн бүхий хэд хэдэн цуглаанд оролцож ямар ч хамгаалалтгүйгээр хүмүүстэй гар барин уулзаж тэврэлдэн зураг хөргөө татуулсан аж. Энэтхэгийн хувьд одоогоор албан ёсны халдвар авсан хүмүүсийн бүртгэл нь мянга хараахан хүрээгүй гэж мэдэгдэж байгаа ч далд халдвар тээж яваа 100 орчим мянган хүн байж болзошгүй хэмээн ДЭМБ-аас таамаглаж байгаа ажээ.

Ингэвэл Ковид-19 тахалын гурав дахь том давалгаан Азид цунами болон дэгдэнэ гэсэн үг. Иймэрхүү ноцтой үйл явдлуудын талаархи түгшүүрийн харанга дэлдсэн улам л аюултай мэдээлэлийг дэлхий нийтэд ДЭМБ-ын зүгээс тараан түгээж байна даа.

Ш.ГАНТУЛГА: ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Коронавирус дэлгэрч,  хорио цээр тогтоосон 2020 оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд монголчуудын амьдрал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Олон улсын тоймч Ш.Гантулга ийн ярьж байна.

– Дэлхийн улс орнуудад хөл хориог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Гэтэл Монгол улсад дотроосоо гадагшаа чиглэсэн ‘хачин’ хөл хориог тогтоогоод байна. Юу вэ гэвэл, монголчууд дотроо маск зүүж, өөр хоорондоо харилцахгүй байж сурсны дараагаар гадаад хилээ хаасан. Харин гадны улс орнуудад эхлээд гаднах хилээ хааж байгаад дараа нь хотууд болон иргэдийн хооронд хөл хориог тогтоож байна. Тэгэхээр гадна талын хөл хориог хийгээгүй цагт дотор талдаа иргэд хэчнээн амны хаалт зүүж, хэчнээн сэрэмжлээд үнэндээ ямар ч хэрэггүй гэдэг нь энэ хугацаанд харагдлаа.

Монголын ‘хөл хорих’ үйл ажиллагаа өнөөдөр дуусаж байх ёстой байтал коронавирус өвчин өнөөдрийн гол асуудал хэвээр л байна.  Яагаад гэвэл, Монгол улсын нийгэм, эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралын хэв маяг алдагдаад, бүхий л үйл ажиллагаа нь энэхүү өвчнийг хурдан өнгөрүүлэхэд зориулагдаж байна. Хятад улсын хувьд энэ өвчин аль хэдийнэ үеэ өнгөрөөгөөд, хөл хорио нь тавигдаад байна.

Эрүүл саруул ухаантай ямар ч хүн аюулт өвчнөөс зайлсхийнэ. Эрүүл саруул ухаантай ямар ч Засгийн газар ард түмнээ өвчнөөс хамгаалахыг хичээнэ. Гэтэл одоо бид энэ өвчинтэйгээ зууралдсаар л… Нэг л юмыг сайн ойлгох хэрэгтэй. Коронавирус бол маш аюултай өвчин. Энэ өвчнийг яасан ч Монгол улсад оруулж ирж болохгүй гэдэг дээр ард түмэн ба ЗГ-ын тархи толгой нэг зүйлд ажиллах ёстой. Ийм дүгнэлтэд ард түмэн болон ЗГ хүрээгүй цагт ‘хөл хорих’ дэглэм ч юмуу, ЗГ-аас янз бүрийн авч хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, хүмүүсийн бүсээ чангалж байгаа болон хүмүүст өдөр тутамд тулгарч байгаа асуудлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байх болно.

Хөл хорио, цээр гэдэг бол ганц ч хүн нааш цаашаа, хаашаа ч явахгүй байхыг хэлнэ. Хэрвээ нэг хүн, тэр байтугай Ерөнхийлөгч ч гэсэн хамаагүй энэхүү хөл хориог зөрчөөд гадаад улс оронд яваад өгсөн байх юм бол тэр нь ‘хөл хорио’ биш болно. Мөн Монгол улсад гаднын өвчтэй иргэнийг оруулаад ирсэн нь хөл хорионы дэглэм үйлчлэхгүй байгаатай холбоотой. Жишээ нь, францын иргэнийг ороод ирсний дараа Монголд хэрэгжүүлсэн хөл хорио, авч хэрэгжүүлсэн бүх л арга хэмжээ, түүнд зарцуулсан бүхий л хөрөнгө мөнгө 0-тэй тэнцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч үр дүнгүй салхинд хийссэнтэй адил.

Манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өдөр шөнө шиг ялгаатай байна. Хөл хорио тогтоочихсон байгаа дэлхийн зарим орнууд ард түмэндээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Канад улс 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталж, хөл хорионд байгаа иргэн бүртээ 2 долоо хоногийн турш бэлэн мөнгө өгч эхэлсэн. Франц улсын ЗГ-ын зүгээс иргэдийн халуун ус, байр орон сууцны түрээсийн төлбөр гэх мэт яг хэрэгтэй байгаа зүйлүүд дээр түрээсийг нь 0-лэсэн. Сингапур улсад өнгөрсөн жилийн өдийд тухайн аж ахуйн нэгж ямар орлоготой байсан түүнтэй нь харьцуулаад энэ жилд нь тэр хэмжээний мөнгийг тараах жишээтэй. Энэ мэтчилэн эдийн засгийн ийм арга хэмжээнүүдийг авч болоод байхад манай улсад зөвхөн зээл төлөх хэмжээний хугацааг нь хойшлуулж байна.

Монголын ЗГ энэхүү өвчнийг жинхэнэ аюултай бөгөөд ард түмэн, эдийн засагт хор хөнөөл учруулж байгааг ойлгохгүй байгаад хэргийн учир байгаа юм. ‘Хөл хорио’ гэдэг бол тодорхой бүсээс хүмүүсийг гарч явахыг хориглосон зүйл. Ард иргэд гэр бүлээ тэжээхийн тулд, гэдсээ тэжээхийн тулд ажил хийх аргагүй болж байна. Хөл хориотой дэглэмийн үед ямар ч худалдаа хийх боломжгүй. Хэрвээ худалдаа байхгүй бол зах зээлийн эдийн засаг байтугай социалист эдийн засаг ч тэсэхгүй гэсэн үг л дээ. Энэ учраас ийм арга хэмжээнүүдийг гадаад улс орнууд авч хэрэгжүүлээд байгаа юм. Гадаад улсын ЗГ-т мөнгө нь илүүдчихсэндээ хүмүүст бэлэн мөнгө тараагаад байгаа хэрэг биш л дээ. Яагаад гэвэл, ажил хийж чадахгүй хүн бол ямар ч албан татварыг төлж чадахгүй, тэр байтугай өдрийнхөө хоолны мөнгийг ч олж чадахгүй учраас тэр хүнд түр хугацаанд амиа авч явахад нь зориулж бэлэн мөнгийг өгч байгаа гэсэн үг. Манайд үүнийг сайн ойлгохгүй байгаа учраас энэ өвчнөөс салахын тулд оновчтой арга хэмжээг ерөөсөө авч хэрэгжүүлж чадахгүй байна.

Дахин хэлэхэд, одоогоос яг хоёр сарын өмнө Монгол улстай яг хил нийлдэг Хятад улсын Ухань хотод хөл хориог зарласан. Жинхэнэ ёсоор бүх газруудад зам тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосон. Ухань хот бол Хятад улсын зам тээврийн сүлжээний гол төв. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Москва хот ямар үүрэгтэй билээ, Ухань хот бол Хятад улсын хувьд гол үүрэгтэй хот. Ийм ч учраас Хятад улсад 1-р сарын 23-нд хөл хорио эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Монгол улсад хөл хорио яг энэ өдөр эхэлсэн. Гэтэл энэ хоёр сарын хугацаанд Хятадын ЗГ энэхүү аюулт өвчний тархалтыг нь зогсоогоод, улс орон даяараа өвчнийг аюулгүй болгосон. Хятад улсад орж ирж байгаа хүмүүс л өвчилж байгаа болохоос биш дотооддоо өвчин тарааж байгаа ганц ч тохиолдол байхгүй байна.

Монголчууд өдөр бүр амны хаалтаа зүүсэн ч бизнес эрхлэх боломж нь хумигдаж байна. Гэтэл энэ бүхэн зогсолтгүй үргэлжлээд байх юм бол ямар ч улсын эдийн засаг тэсэхгүй. Тэр байтугай АНУ-ын хувьд ч байдал хэцүү байгаа. Америкийн Конгресст 2 триллион долларыг зөвхөн эдийн засгаа сэргээхэд зарцуулах гэж байна. Ийм учраас Монгол улсын цорын ганц зөв зам бол чухам л ‘хөл хорио’ гэдгийг ЗГ-ын хамгийн том түшмэлээс авахуулаад гудамжны цэвэрлэгч хүртэл ойлгох ёстой юм. Үүний тулд монголчууд бид гадны орнуудаас хүмүүсийг оруулж ирэх тухай ‘тэнэг’ санаанаасаа бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

‘Ийгл’ ТВ-ээр монголын ард түмний хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй нэг хэсэг “Солонгост байгаа хүмүүсээ оруулж ирнэ” гээд байна, хүнлэг энэрэнгүй сэтгэлгүй нь “хүмүүсийг оруулж ирэх нь аюултай” гэж үзэж байна гэх мэтээр сурталчилж байсан. Ингэж дүгнэж болохгүй. Яагаад гэвэл эмчилж болохгүй аюултай өвчин гэж байдаг. Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид ийм аймшигтай өвчинтэй үргэлж тулгарч байсан. Дундад зууны Европын хүн амын 3/4-ыг нь тарваган тахал аваад явчихсан. Тэр үед хүн төрөлхтөн яаж үлдэж хоцорсон юм бэ гэвэл “хөл хорио” гэдэг цорын ганц аргыг хэрэглэсэн. Хүнлэг сэтгэл бол хөл хорионд ямар ч хамаагүй, энэ бол эмнэлгийн л асуудал, арга хэмжээ.

Монгол улс цар тахлын голомтын яг хил залгадаг улс. Итали зэрэг барууны улс орнууд асар хол зайд оршиж байгаа. Иймээс Итали улсад өвчин нэлээд хожуу тархсан. Манай улсын хувьд эртхэн арга хэмжээ авч, энэхүү өвчнөөс салангид байх боломж байсан. Гэтэл энэ хоёр сарын хугацааг хэтэрхий хариуцлагагүй өнгөрөөлөө гэж үзэхээс өөр аргагүй юм. Жишээ нь, ЭМЯ-ны сайд цар тахал гарсан эхний өдрүүдэд хүн ардыг юу гэж тайвшруулж байсан бэ гэвэл ‘Япон улсаас энэ өвчнийг оношилж чадах 200 ширхэг ид шидтэй багаж оруулаад ирчихсэн, айж сандрах зүйл байхгүй’ гэсэн. Тун удалгүй Японы Йокогама хотын боомтонд ‘Гранд Принцесс’ гэдэг аялал жуулчлалын хөлөг онгоц ирэхэд японы ид шидтэй багаж байтугай, эрүүл мэндийнх нь салбарын эмч нар нь ч хөлөг дээр байсан 700 гаруй хүний коронавирустэй өвчтөнүүд эрүүл хүмүүстээ хэрхэн халдааж байгааг тодорхойлж чадахгүй байсан юм. Энэ нь Монгол улсын ЭМ-ийн сайд юу ярьж байгаагаа огтхон ч мэдэхгүй, эрүүл мэндийн салбарын талаар, өвчний талаар өчүүхэн ч мэдлэггүйгээ харуулж, бүхэл бүтэн салбарыг төлөөлөн хариуцлагагүй мэдэгдэл хийж, хүн ардыг төдийгүй ЗГ-ыг дэмий тайвшруулж байлаа.

Монгол Улсад нэг азтай зүйл тохиолдсон. Коронавирус 2019 оны 12-р сарын дундуур гарсан гэж үздэг. Хятадын нэг эмч өөрийнхөө твиттер хуудсандаа коронавирус илэрснийг 2019 оны 12-р сарын 30-нд хамгийн анх мэдээлсэн. Хятадын эрх баригчид 12-р сарын 31-нд энэ тухай мэдсэн. Монгол улсын хувьд өвлийн хүйтэн болж байх үед энэ өвчин Хятад улсад гарсан болохоор монголчуудыг Мөнх хөх тэнгэр нь ивээсэн гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, сарьсан багваахайнаас гаралтай энэ өвчин Монголд хасах градустай байх үед орж ирж чадахгүй байсан юм. Тэгэхээр энэ бол ЭМЯ-ны гавьяа гэхээсээ илүү монголчуудыг Хөх мөнх тэнгэр нь харж үзсэн гэж хэлж болох юм.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙСАН КОРОНА ВИРУСЫН ӨЛМИЙД ДОНАЛЬД ТРАМП ЁСТОЙ Л ЖИЖГЭРЧЭЭ

3-р сарын 23-ны байдлаар АНУ-д 28 мянган хүн корона вирусын халдвар авч 307 хүн нас барсанаар улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп яаран сандран мэдэгдлээ. Тэгвэл ийнхүү барьц алдан онц байдал зарлаж, тахалтай тэмцэхэд 50 тэрбум доллар зарцуулахаар гаргаж байгаа Д.Трамп нь ганцхан сарын өмнө буюу 2-р сарын 23-ны өдөр мэдээлэл хийж байсан тэр үеэсээ танихын аргагүй болтлоо өөрчлөгджээ.

2-р сарын 23-ны өдөр АНУ-ын төрийн департаментад Д.Трамп мэдэгдэл хийхдээ “Коронавирус бол АНУ-ын хувьд шалихгүй зүйл. Түүнээс илүү шийдвэрлэх зүйл өчнөөн байна“ хэмээн бүлтэрч томороод байсан юм. Тэгвэл өнөөдөр нөгөө ихэрхүү бардам зан нь салхинд хийссэн юм шиг л оргүй алга болжээ. Ялангуяа АНУ-ын эрдэмтэд энэхүү халдварыг хязгаарлаж чадахгүй бол тус улсад 25 сая хүн халдвар авч 800 мянгаас 1сая 400 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог гаргасны дараа Трампын хулхи нь бүр ч нам буусан бололтой.

Уг нь өөрийгөө дэлхийн хамгийн их хүчирхэг гүрний удирдагч, тиймээс би ч хүчирхэг мэдэгдэл хийж байх ёстой гэж үздэг хүн маань эхэндээ коронавирус бол шалихгүй жижиг асуудал хэмээн томорч нэг үзсэн ч сүүлдээ өөрийн эрхгүй буулт хийхээс ондоо аргагүй болоод байгаа ажээ. Өнөөдөрийн байдлаар АНУ нь коронавирусны халдвар авсан улс орнуудын жагсаалтанд БНХАУ, Итали хоёрын дараа гуравт жагсаад орж ирсэн нь харин ч нөгөө агуу их Америк маань ямар ч хүч нөлөөгүй, дэргэд нь коронавирус бол аварга хүчин чадалтай гэдгийг харуулж, тэрбумтан хөгшин Дональд Трамп бардам ам шалдан гуятай нөхөр болохыг бэлэн зэхээний харуулах шиг боллоо.